Б.Нарангоо
Ерөнхий редактор
Нийслэл
2022.02.15 10:51
37276
Н.Сугар: Сар бүрийн эхэнд архи, согтууруулах ундааг хориглосноор далд эдийн засгийг л дэмжиж байсан

Цагийн зохицуулалт, хориглолтод орсон өөрчлөлтийн талаар Нийслэлийн ЗДТГ-аас мэдээлэл хийж байна.  Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар "Ресторан, баар, кафе гэсэн гурван төрлийн үйлчилгээ зориулалтын байртай бол шөнийн 05:00 цаг хүртэл ажиллах боломжтой. Орон сууцны барилга дотор үйл ажиллагаа явуулдаг бол шөнийн 00:00 цаг хүртэл ажиллана. Үүнээс гадна түргэн үйлчилгээтэй сүлжээ хоолны газрууд зориулалтын байртай бол 24 цагаар, орон сууцанд үйл ажиллагаа эрхэлдэг бол шөнийн 00:00 цаг хүртэл ажиллаад өглөө 06:00 цагт нээх боломжтой. Зориулалтын байртай дэлгүүр 24 цагаар ажиллаж болно. Зориулалтын байргүй бол 00:00 цаг хүртэл ажиллах юм. Сар бүрийн 1-нд архи согтууруулах ундааг хориглосноор, өмнөх зохицуулалтаар далд эдийн засгийг л дэмжиж, ямар нэг амжилтанд хүрсэн зүйлгүй байсан. Хүргэлт, сошил орчноор дамжуулан иргэд дам байдлаар баталгаагүй, эрүүл аюулгүй байдал хангаагүй бүтээгдэхүүн авч байсан" гэлээ.