Нийгэм
2022.02.15 14:28
5359
Орос, Монголын хамтарсан III сургуулийн захирлыг АТГ-т шалгуулахаар боллоо

3-р сургуулийн захирал Ж.Соронзонг авилга албан тушаалын гэмт хэргээр сэтгүүлч С.Будрагчаа АТГ-т  шалгуулахаар боллоо. Тэрбээр Ж.Соронзонг албан тушаалаа урвуулан ашиглаж өөрийн дүү Ж.Содбилэгийн компанитай түрээсийн гэрээ байгуулж, төрийн өмчит сургуулийн данснаас таван жилийн хугацаанд 46 удаагийн   гүйлгээгээр 5тэрбум 8зуун 5сая 300 зуун 94 мянга 261 төгрөг шилжүүлсэнийг нийтэд мэдээллэв.

 

Соронзон захирал нь дүү Содбилэгийн Эрхга   компанитай түрээсийн гэрээ байгуулахдаа сонгон шалгаруулалт хийгээгүй. Түрээсийг нь зах зээлийн ханшаас 3-5 дахин өндөр тогтоосон байна. Өөрийн нөхрөө тэтгэвэрт гарсны дараа нийгмийн багшаар ажилд авч сард 4500000-10868000 төгрөгийн цалин өгдөг гэх  мэт үнднэслэлээр хууль шүүхийн байгууллагаар шалгуулахаар болжээ. Төрийн хяналт шалгалт байгууллагын ажилтнуудыг төөрөгдүүлэх хууран мэхлэх өөрийн гэм буруутай этгээдүүдийг нуун дарагдуулах гэмт хэрэг үйлдсэн. Энэ үйлдлээрээ 10 гаруй тэрбум  төгрөгийг завшсан байж  магадгүй  “.....”гэв.