Хотын төв, түгжрэл ихтэй орчинд буюу Их тойруу болон Яармагт байрлалтай 59 сургуулийн хичээл эхлэх цагт өөрчлөлт оруулахыг дэмжих эсэх талаарх санал асуулгыг явуулсан.
Нийт гурван хоног үргэлжилсэн санал асуулга явуулахад нийт 7200 хүн саналаа өгснөөс 74,2 хувь нь буюу 5400 нь дэмжжээ.
Нийслэлийн нийт 98 мянган сурагчийн 25,7 хувь нь хувийн автомашин болон таксигаар зорчдог байна. Түүнээс хамгийн олон хүүхэд хувийн машин, таксигаар зорчдог 59 сургуулийг сонгон дараах цагийн хуваарьт шилжүүлсэн байна.
Ирэх даваа гаргаас хэрэгжиж эхлэх тус шийдвэр, зохицуулалтыг хийснээр замын хөдөлгөөний ачаалалд өөрчлөлт гарах эсэхийг судлахад замын хөдөлгөөний оргил 08:00 цагт авто замын ачаалал 12,5 хувь буурах тооцоололтой байгаа аж.