Монголын Залуучуудын холбооны дэд ерөнхийлөгчН.Амартүвшингээр ахлуулсан ажлын хэсэг энэөдрүүдэд Говь-Алтай аймагт ажиллаж, нутгийнзалуустай уулзаж, санал бодлыг нь сонслоо.
Энэ үеэр Говь-Алтай аймаг дахь Монголынзалуучуудын холбооны ээлжит чуулган зохионбайгуулагдаж, Залуучуудын холбооны шинэбүрэлдэхүүнийг сонгож баталсан юм.
Чуулганд Монголын Залуучуудын холбооны дэдерөнхийлөгч, Говь-Алтай аймгийн Тонхил сумын уугуулН.Амартүвшин, Хүндэт зочноор Говь-Алтай аймгийнуугуул, Монголын Хувьсгалт залуучуудын эвлэлийнгишүүн, ахмад багш Б.Тэгшбүрэн, н.Готов, н.Пүрэв, Говь-Алтай аймгийн Улаанбаатар хот дахьЗалуучуудын холбооны тэргүүн, “Naru” фото студийнүүсгэн байгуулагч, захирал Д.Нармандах, Говь-Алтайаймгийн Тайшир сумын уугуул, Олон улсын сэтгүүлч, зохиолч Т.Сайхнаа болон Говь-Алтай аймгийн 130 гаруй залуус оролцлоо.
Чуулганыг нээж Монголын Залуучуудын холбооны дэдерөнхийлөгч Н.Амартүвшин үг хэлэхдээ “Тэртээ 1921 оны дунд үед Нийслэл хүрээнд Д.Сүхбаатар, Х.Чойбалсан тэргүүтэй арав гаруй залуучууд цугларч“Бошгыг Халах Залуучуудын Эвлэл”-ийг байгуулснаарМонголд Залуучуудын холбоо байгуулагдах шанг татажбайлаа.
Тэр үеэс хойш олон мянган залуусын хүч, оролцоо, манлайллаар 100 жилийн шаштир, түүхийн хуудасбичигдсэн юм.
Энэ цаг мөч бүрт хамт байсан үе үеийн залуусаарбид бахархаж, ахмадуудынхаа алтан сургаал, үгийгалхам тутамдаа санаж явах учиртай юм. МЗХ-нытүүхийн дараагийн шинэ зуун эхэлж байна. Залуус бидамжилтаа илүү бататгаж, алдаагаа залруулжажиллана. Гагцхүү нэгдмэл нэг байж Монголзалуусынхаа үнэ цэнэ, ур чадвар, боловсролыгДэлхийд гаргаж чадна...“ хэмээн онцоллоо.
Мөн Говь-Алтай аймгийн уугуул, Монголын Хувьсгалтзалуучуудын эвлэлийн гишүүн, ахмад багшБ.Тэгшбүрэн “Залуучуудын холбоо бол эх орны бэлтгэлхүч, туслагч байх ёстой. Эх оронд хаана хөдөлмөр, оюуны хэрэгцээ, хаана бүтээн байгуулалт, соёлурлагийн хэрэгцээ, шаардлага байна тэнд залуучуудявж байх ёстой. Монголын залуучууд уулыг эргүүлэх, усыг оргилуулах хүчтэй байсан, байсаар ч байх болно.
Өнөөгийн залуучуудад хандаж хэлэхэд өөрийгөөхайрла, оюун ухаанаа хөгжүүл, өөрийгөө битгийбасаарай. Монголын залуучууд дэлхийн хүн болсоншүү. Өөрийгөө дайчла, өөртөө итгэ...” гэлээ.
Чуулганд Хөгжмийн зохиолч, дуучин Л.Сүхбаатар, “Алтай” чуулгын гоцлол дуучин, МУСТА Б.Баасандашнар ая дууны мэндчилгээ дэвшүүлсэн бол МонголынЗалуучуудын холбооны “Тэргүүний залуу” цол тэмдгээрволейболын спортын мастер, аймгийн тамгын хэлтсийннягтлан бодогч н.Бат-Ирээдүй, Монголын Залуучуудынхолбооны “Хөдөлмөрийн алдар” цол тэмдгээр “Халзанишиг бэйкер”-ийн ахлах бэйкер Б.Сугармаа наршагнагдлаа.
Чуулганаар Говь-Алтай аймаг дахь Залуучуудынхолбооны тэргүүн, дэд тэргүүн, нарийн бичгийн дарга, тэргүүлэгч гишүүд, хяналтын хорооны гишүүдийгсонгож баталсан юм.
Говь-Алтай аймаг дахь Залуучуудын холбооны
Тэргүүнээр Ё.Хатанбаатар /“Буудайн хөх уулс” ХХК-ийн захирал/
Дэд тэргүүнээр Б.Баян-Эрдэнэ /Хувиараа бизнесэрхлэгч/
Нарийн бичгийн даргаар Б.Шаравнямбуу /Нийгмийндаатгалын хэлтсийн орлого шимтгэлийн улсынбайцаагч/
Нарийн бичгийн даргаар Б.Дэлгэрмаа /Есөнбулагсумын ЗДТГ-ын Төрийн сангийн мэргэжилтэн/
Тэргүүлэгч гишүүнээр
1. Б.Ганширэм “Аз жаргал” хэвлэлийн газрын захирал
2. А.Сарантуяа Говь-Алтай аймгийн Соёл урлагийнгазрын хэлтсийн дарга
3. М.Мягмарбаяр “Алтай” усан спортчийрэгжүүлэлтийн газрын захирал
4. Г.Заяа Алтайн мэдээ агентлагийн захирал
5. Б.Оюунцэцэг “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨК-ийн инженер
6. Г.Энхдэлгэр Говь-Алтай аймаг дахь Төрийнаудитын газрын аудитор
7. Г.Гончигсумлаа “Их буудал” ХХК-ийн менежер
8. Г.Одмаа “Халзан ишиг” бэйкерийн менежер
9. А.Баярсайхан “Тайшир-Гуулин” УЦС-ын инженер
10. Д.Сумъяабазар АШУҮИС-ийн Говь-Алтай аймагдахь Анагаах ухааны сургуулийн оюутан
11. Б.Эрдэнэсүрэн “Уран шувуу” урлангийн захирал
12. Т.Мөнх-Амар Гэр бүл, хүүхэд, залуучуудынхөгжлийн газрын залуучуудын оролцоо, хамтынажиллагаа хариуцсан мэргэжилтэн
13. М.Даваабаяр Насан туршийн боловсролын төвийншинжлэх ухааны багш
14. Г.Сүрэнхүү Есөнбулаг сумын 2 дугаар цэцэрлэгийнэрхлэгч
15. Г.Жамбал ГБХЗХГ-ын “Залуус” фитнес клубынбагш, дасгалжуулагч
Хяналтын хорооны гишүүнээр
1. Т.Рэнцэнпүрэв “ХААН” банкны Говь-Алтайсалбарын бизнес хөгжил хариуцсан менежер
2. Б.Эрдэнэ-Очир “Хантайшир” утга зохиолыннэгдлийн дэд тэргүүн, яруу найрагч
3. Т.Баярзул Говь-Алтай аймгийн Соёл урлагийнгазрын ахлах мэргэжилтэн нар сонгогдож ажиллахаарболлоо.