Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс өгсөн мэдээллэр улсын хэмжээнд 2021 оны бүтэн жилд хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг 10.4 хувиар, ял шийтгүүлэгчдийн тоо 15.9 хувиар буурсан байна. Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн нийт хэргээс дараах төрлийн гэмт хэрэг өсчээ.
- Хүчиндэх гэмт хэрэг 39 хэргээр буюу 12.7 хувиар,
- Залилах гэмт хэрэг 22 хэргээр буюу 3.1 хувиар,
- Авлигын эсрэг гэмт хэрэг 39 хэргээр буюу 33.6 хувиар тус тус өссөн байна.
Харин хулгайлах төрлийн гэмт хэрэг 361 хэргээр буюу 22.4 хувь, дээрэмдэх гэмт хэрэг 78 гэмт хэргээр буюу 29 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй гарчээ.