Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2022.02.25 13:46
50416
Иргэн А.Дөлгөөний нэр дээр үл мэдэгдэх этгээд Юнителийн дугаар үүсгэн авч Голомт банкных нь данснаас мөнгө авсан хэрэг гарчээ

Иргэн А.Дөлгөөний нэр дээр үл мэдэгдэх этгээд дугаар үүсгэн авч хохирол учруулжээ. Тодруулбал, түүний нэрээр энэ сарын 13-ний өдөр юнителтйн урьдчилсан төлбөрт шинэ дугаар үүссэн байжээ.  Дугаар үүсгэсэн этгээд нь тухайн иргэний  хаан, голомт банк руу нь дамжин орсон бөгөөд хаан банкны хамгаалалтын системийг эвдэж чадаагүй бол, Голомт банкны данснаас нь  тодорхой хэмжээний мөнгө авсан байна.
Хохирогч иргэн үүнийг шинэ төрлийн залилан хэмээн үзэж, цагдаагийн байгууллагт шалгуулахаар өгч, бид хэргийг түүнээс тодрууллаа.

Иргэн А.Дөлгөөн: "Хоёрдугаар сарын 13-ны өдөр миний нэрийн өмнөөс Говь-Алтай аймагт ЮНИТЕЛИЙН ДУГААР үүсгэсэн байсан. 2 дугаар сарын 17-ны өдөр би мэдэж юнител дээр очиж хаалгасан. Тухайн этгээд урьдчилсан төлбөрт дугаар миний нэр дээр үүсгэсэн учраас хохирол бага хэдий ч дараа нь ямар ч эрсдэл учирж болзошгүй. Гэтэл хоёрдугаар сарын 18-нд   Өвөрхангай аймагт дахин миний нэр дээр Юнителийн дугаар үүссэн байсан. 19-ны өглөө нь миний үндсэн дугаарыг хаасан.

Ингээд тус этгээд миний Хаан банк болон Голомт банкны аппликейшин руу халдсан бөгөөд Хаан банкны хамгаалалтын системийг эвдэж чадаагүй, Голомтын данснаас тодорхой хэмжээний мөнгө авсан.

Мэйл хаяг, фэйсбүүк руу халдах гэж үзсэн. Энэ талаар юнител компани руу хэд хэдэн удаа бичгээр өргөдөл өгсөн ч авч хэлэлцэхгүй байна. Цагдаагийн байгууллагаар яваад гомдлоо барагдуулаарай гэсэн хандлагатай байна. Би их мөнгө  алдсандаа биш, цаашид энэ төрлийн гэмт хэргийн  хохирогч дахин бүү гараасай гэж бодож байна.
Үүнээс сэргийлээд үйл ажиллагаагаа хянаарай гэж хэлсэн. Дотооддоо шалгаж байна гэсэн хариу өгөөд байна.

Голомт банк руу гомдол өгсөн, тоогоогүй. Харин хаан банк маш сайн ажиллаж байна. Шинэ төхөөрөмж нэвтрэх оролдлого хийхэд блоклосон байсан" гэв.

Бид мэдээллийг тус компаниудаас тодруулан хүргэнэ.