Уламжлалтын салбарынхан бие даан үйл ажиллагаа явуулдаг билээ. Тэгвэл өнөөдөр салбарын сайдтай цаашид хамтрах санаачилга гаргаж, хамтын ажиллагааны талаар уулзаж зөвлөлдөв. Нэгдэж жишиг цөм хөтөлбөр бүхий төгсөлтийн дараах сургалтыг төр хувийн хэвшлийн түншлэлийн хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулах талаар танилцууллаа.
Уулзалтын үеэр уламжлалт анагаах ухааны салбарынхны уулзалт зөвлөгөөнийг гурван сард зохион байгуулахаар санал солилцжээ.
Уламжлалт анагаах ухааны салбарын эмийн үйлдвэрүүд дундын хамтарсан үйлдвэрлэл, судалгаа сургалтын жишиг лаборатори байгуулах төсөл танилцууллаа. Уг төсөл нь уламжлалт анагаах ухаан технологийн хүрээлэн, АШУҮИС-ийн харьяа Монгол анагаах ухааны олон улсын сургууль, Оточ Манрамба уламжлалт анагаах ухааны сургууль хамтран боловсруулсан байна.
БСШЯ:"Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр уламжлалт анагаах ухааны салбараа төрийн дэмжлэг, бодлоготойгоор хөгжүүлж байгаа 25 улс бий. Энэ эгнээнд дахиж багтахын тулд бодлогын баримт бичиг боловсруулах тухай судлана" гэв.