m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.01 00:42
406
Хүрэн усан үзэм залуужуулах ид шидтэй

Калифорни дахь Стэнфордын анагаахын их сургуулийн судлаач багийнхан хулгана дээр хэсэг туршилт явуулж, мэрэгч амьтдын тодорхой генийг түгжсэний үндсэн дээр амьтдыг “залуужуулж” чадсан.

Үүнээс гадна судлаачдын батлан хэлж байгаагаар энэ арга хүмүүсийг залуужуулахад тустай гэв. Гэвч тэдний энэхүү нээлт зарим судалгааны чиглэл, төрөл бүрийн шархыг амьдруулах, тэр дундаа арьсны хорт хавдрыг эмчлэхэд тус болж чадах юм. Тэгвэл хүрэн усан үзэм зүрхний үйл ажиллагааг сайжруулдаг. Тэгвэл хүрэн ус үзэмтэй доорх хүнсийг хамтад нь хэрэглэвэл зүрхний өвчинд “үүрд баяртай” гэж хэлэх болно.

Овъёос, оливын тос зүрхний өвчинтэй тэмцэх гол хүнс гэж ойлгож болохгүй. Хоол хүнс бүр өөрийн тэжээллэг чанартай. Тэр дундаа хүрэн усан үзэм, зуун наст хөгшрөлтийг удаашруулах, дотор эрхтэн тогтоцооны үйл ажиллагааны эрүүл байдлыг хадгалдаг сайн талтай. Мөн зүрхний өвчтэй бол хүрэн усан үзмийг байнгын хэрэглээ болгох хэрэгтэй. 

Зүрхний өвчин тусах магадлал эмэгтэй хүнд давамгай байдаг аж. Дунджаар минутанд нэг эмэгтэй зүрхний хүнд, хөнгөн ямар нэг өвчинөөр өвчилдөг аж. 

1.Aлмонд самар

Биеийн жинг тогтмол барихад туслаж, зүрхний үйл ажиллагааг дэмжиж, залуу байдлыг хадгалах болно. Мөн тархины цусан хангамжыг нэмэгдүүлдэг.

2. Гараар хийсэн шинэ ногооны салат

Монголчууд хүнсэндээ махыг ихээр хэрэглэдэг. Тэгвэл зарим үед мах идхээс татгалзаж ходоодоо амраах хэрэгтэй биз дээ.

3. Хүрэн усан үзмийн жүүс

Зуу зуун жилийн өмнөөс хүрэн усан үзмийг ашиглан гайхалтай амтат улаан дарсыг бүтээж ирсэн түүхтэй. 

 Хүрэн усан үзэм, зуун настын талсттай жүүсийг сонгож өдөр тутам хэрэглэхэд тохиромжтой.

4. Халуун чинжүү

Халуун чинжүү олон төрлийн витамин өөртөө агуулдаг. Тухайлбал витамин А,С,Д-г ихээр агуулдаг.