Хууль эрх зүй
2022.02.28 13:22
2379
ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫН УЛМААС 12 ХҮН ГЭМТЭЖ БЭРТЖЭЭ

Өнгөрсөн амралтын өдөр /2021.02.26, 27/ Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 474 дуудлага мэдээлэ/л хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 345 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажилласан байна. 

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 12 хүн гэмтэж бэртсэний 8 нийслэлд, 4 орон нутагт бүртгэгдсэн байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 4 хүний амь нас хохирчээ. 

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

Нийслэлд:

- Явган зорчигч мөргөх хэлбэрээр 7 осол бүртгэгдэж, 8 хүн гэмтсэн.

Орон нутагт:

- Мөргөлдөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж 2 хүн гэмтсэн.

- Явган зорчигч мөргөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж, 1 хүний амь хохирсон.

- Онхолдох хэлбэрээр 2 осол бүртгэгдэж, 2 хүн гэмтэж, 3 хүний амь хохирсон.

Амралтын өдрүүдийн хугацаанд хүүхэд өртсөн 1 осол бүртгэгдэж, 1 хүүхэд гэмтэж бэртсэн байна.

Эцэг эхчүүд та бүхэн хүүхдээ тавих хараа хяналтыг сайжруулах 10 хүртэлх насны хүүхдийг бие даан хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг анхааруулж байна.

Явган зорчигч нь 10 хүртэлх насны хүүхэдтэй замын хөдөлгөөнд оролцохдоо өөрөөсөө салгахгүй хөтлөх, тэврэх, үүрэх, хүүхдийн тэргэнд түрэх гэх мэт авч явахаар заасан байдаг тул эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцоно уу.