Нийгэм
2022.03.01 17:47
2587
ХҮҮХДИЙН ДЭРГЭД АРХИ СОГТУУРУУЛАХ УНДАА ХЭРЭГЛЭХ НЬ ГЭРЭЭСЭЭ ДАЙЖИХАД ХҮРГЭДЭГ

Хүүхдийн дэргэд томчууд архи согтууруулах ундаа хэрэглэх нь  тэдний сэтгэл зүйд хэрхэн муугаар нөлөөлж, алсдаа ямар хор уршигтай болохыг сэтгэл зүйчид тодорхойлжээ. 

Ойр дотны хэн нэгнийг согтуу, хөлчүүрхсэн байдалтай харах бүрт хүүхэд сэтгэл зүйн дарамт, ганцаардал, гомдол, айдас, түгшүүр зэрэг сэтгэл зүйн хүчтэй мэдрэмжтэй болдог байна. Энэ нь насанд хүрэгчдэд итгэхгүй болохын зэрэгцээ гэр бүлээсээ дайжих,бусдыг аялдан дагалдах үйлдэлд хөтөлдөг аж.  Тиймээс хүүхдийн дэргэд архи, согтууруулах ундаа хэрэглэхгүй байхыг АНХААРУУЛЖ байна.