Б.Нарангоо
Ерөнхий редактор
Нийслэл
2022.03.02 08:18
5820
Д.Сумъяабазар: Он хуучин, осолд орсон, буруу талдаа жолоодлоготой тээврийн хэрэгслийн импортыг хязгаарлана

Нийслэлийн авто замын түгжрэл жилээс жилд нэмэгдэн, нийслэлчүүдийг бухимдуулдаг гол асуудал болсон. Хотын дарга Д.Сумъяабазар энэхүү асуудлыг нэг дор өргөс авсан юм шиг шийдэх боломжгүй. 30 жил хуримтлагдсан асуудал учраас шат дараатай арга хэмжээ авна хэмээн мэдэгдээд буй. Тэгвэл 

Нэгдүгээрт, насжилт өндөртэй, он хуучин, осолд орсон, буруу талдаа жолоодлоготой тээврийн хэрэгслүүдийн импортыг хязгаарлана. Төмрийн хог руу ачихад бэлэн болсон машинуудыг манайхан засаад эх орондоо зардаг. Үүнийг хориглоно. Ирэх оны наймдугаар сараас уу, 2023 оны нэгдүгээр сараас хориглох уу гэдгийг судалж байна. Энэ хооронд шийдвэр гарна. Хамгийн түрүүнд авах ёстой арга хэмжээ энэ. Гэхдээ ороод ирчихсэн машинуудад 2025-2026 он хүртэл хугацаа өгнө. Хөдөө ийм хязгаар хориг байхгүй. Зөвхөн нийслэлд нэг жилд 80 мянган тээврийн хэрэгсэл нэмэгдэж байна. Тэдгээрийн дийлэнх нь стандартын шаардлага хангахгүй, эвдэрхий, өмнө нь осолд орсон, үйлдвэрлэхээ больсон машинууд байгааг судалгаагаар ч тогтоосон. Их Тойруу буюу хотын төв рүү орох автомашинууд өндөр төлбөр төлнө, төлөхгүй бол хөдөлгөөнд оролцуулахгүй. Нийслэлийн нутаг дэвсгэрт явж байгаа автомашины татвар хураамжийг нэмэгдүүлнэ. Цаашлаад зогсоолуудыг тодорхой болгоно. Төлбөрийн орчин үеийн систем нэвтрүүлнэ. Хөдөлгөөний нягтралаас шалтгаалаад тойрог бүрийн төлбөр янз бүр байна” гэжээ.