Хуульч, өмгөөлөгч Г.Батбаярын охин Б.Ариунзаяагийн ёс зүйгүй үйлдэл нийгэмд ихээхэн шүүмжлэл дагуулаад буй. Мөн тус хэрэгтэй холбогдуулан Г.Батбаярын нэгэн иргэнийг сүрдүүлж буй бичлэг ч ил болсон. Тэгвэл Монголын өмгөөлөгчдийн холбооноос түүний өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хүчингүй болгосон байсан талаар мэдэгдэл гаргажээ. Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
МЭДЭГДЭЛ
Ганхүүгийн Батбаярын Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг Монголын Хуульчдын Холбооны 2019.12.16-ны өдрийн 35 тоот тогтоол, УДШ-ийн 2020.09.14-ний өдрийн 324 тоот тогтоолоор хүчингүй болгосон.
Дээрх тогтоолыг үндэслэн Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгчийн 2021.05.03-ны өдрийн А/52 дугаар тушаалаар Г.Батбаярын Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хүчингүй болгосныг үүгээр мэдэгдэж байна.
МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО