Нийгэм
2022.03.03 17:07
8151
"Алтан тариа "компани юуны учир Украйны далбааг өлгөв ?

Алтан тариа ХХК Орос, Украины дайныг эсэргүүцэж, өөрийн үйлдвэрийн байран дээр Украины тугийг хатгаж, үзэл бодлоо илэрхийлжээ. Харин туг мандуулсантай холбоотойгоор СХД-ийн цагдаагийн байгууллагаас шалгаж, тус компанийн орой дээр байгаа Украины тугийг буулгахыг шаардсан байна. 

Учир нь  цагдаагийн байгууллагын 102 утсанд “Алтан тариа үйлдвэр дотор Украин улсын далбааг өлгөөд хүмүүсийн дургүйцлийг хүргэж байна” гэх дуудлага мэдээлэл 12:27 цагт иржээ. Энэ дуудлага мэдээллийн дагуу Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн ажилчид очиж тодруулан ажилласан гэх тайлбарыг ЦЕГ-аас өгчээ. 

Энэ талаар "Алтан тариа" ХК-ийн Ерөнхий захирал П.Цэнгүүн энэ талаараа өөрийн цахим хуудаснаа, "Дайныг эсэргүүцсэнд Сонгинохайрхан дүүргийн цагдаа ирж Украины тугаа буулга гэж шаардлага тавьж буй. Хувийн өмчид халдах гэж буй бол шүүхийн шийдвэрээ аваад ир гэлээ. Монголын төрийн байж буй царай ийм л байна" хэмээсэн байна.