Гадаад мэдээ
2022.03.04 09:43
5299
Орос , Украйн түр галаа зогсоож, хүмүүнлэгийн коридор үүсгэнэ

Орос, Украины төлөөлөгчид өчигдөр орой (2022.03.03) Беларусьт хоёр дахь хэлэлцээгээ хийлээ. Энэхүү хэлэлцээний үр дүнд түр гал зогсоож, хүмүүнлэгийн корридор үүсгэхээр тохиров.

Дайны талбараас энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх болон тусламжийн эд зүйлсийг оруулах зориулалтаар энэхүү хүмүүнлэгийн корридорыг үүсгэх болжээ. Талууд ирэх долоо хоногт гурав дахь удаагаа хэлэлцээ зохион байгуулахаар тохирсон байна.