m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.01 01:43
602
Хөмсгөө будах энгийн арга

Хөмсөг бага зэрэг урт, хөвсгөр байвал сайхан харагддаг. Бүсгүй бүхэн өөрийн хөмсгөө сайхан засвал гайхалтай. Хамгийн эхний алхам бол өөрийн нүүрний хэлбэрээ тодорхойлох.

Үүний дараагийн алхам бол:  

Та энэхүү зургийг харж байгаа байх. Энэ зураг нь таны хөмсөгний зөв хэлбэрийг олоход тань туслах болно. 

Зурагны А шугам:

 Нэн түрүүнд танд харандаа хэрэг болно. А шугамыг харж байгаачилан харандааг хамарны нүхний үзүүрээс харандааг 90 градусаар тэгш байрлуулж хөмсөгний эхлэлийг тэмдэглэнэ. 

Зурагны Б шугам:

Б шугам нь хөмсөгний нумыг зааж өгч байна. Нумыг олохдоо мөн адил хамарны үзүүрээс харандааг барьж байгаад, харандааг яг нүдний голд байхаар байрлуулна. Хөмсгөнд зааж байгаа харандааны хэсэг бол нум болно. 

Зурагны В шугам:

В шугам нь хөмсөгний төгсгөлийг заана. Төгсгөлийг олохдоо дээрхийн адил харандааг хамарны үзүүрт байрлуулна. Дараа нь харандааг нүдний төгсгөл хэсгээр шүргэж байхаар байрлуулахад харандаа таны хөмсөгний төгсгөлийг зааж өгнө.

Таны нүүрний хэлбэр зуйван бол танд урт бөгөөд төгсгөл нь бага зэрэг өргөгдсөн хөмсөг зохино

Таны нүүрний хэлбэр гурвалжин бол танд шулуун маягийн бөгөөд дундаж урттай, бүдүүн биш нарийн хөмсөг зохино.

Таны нүүрний хэлбэр дөрвөлжин бол танд бага зэрэг дугуйрсан, төгсгөл нь дээшээ өргөгдсөн хөмсөг зохино.

Таны нүүрний хэлбэр дугуй бол танд дугуйрсан хавирган саран хөмсөг зохино.