Ардчилсан намын ээлжит бус XIII их хуралд 330 сум, 21 аймаг, есөн дүүргийн 1392 төлөөлөгч Танхимаар болон цахимаар оролцоно гэх мэдээлэл өглөө. Тус хурлаар Ардчилсан нам Үндсэн дүрэмд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэнэ. Мөн Хурлын хүндэт төлөөлөгчөөр оролцож буй гишүүд болох Ц.Элбэгдорж, М.Энхсайхан, Да.Ганболд, С.Баярцогт, Д.Сосорбарам нар Дэлхий дахинд тулгамдаад буй Орос, Украины асуудлаар байр сууриа илэрхийлэх аж.