Б.Нарангоо
Ерөнхий редактор
Live
2022.03.07 17:21
27902
Худалдаа эрхлэгчдийг дэмжсэн зээлийн сан байгуулахыг хүслээ

Монголын худалдаачдын холбооноос “Худалдаа эрхлэх нь хөдөлмөр эрхлэлт мөн үү” хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа. Энэхүү хэлэлцүүлэг нь хоёр дахь удаа болж байгаа юм.

"Худалдаа эрхлэгчдээс төр торгууль , татвар, шийтгэл зэргээр авахаа л боддог. Харин бидэнд тулгараад байгаа асуудлыг шийдэхийн төлөө дугардаггүй" гэж Монголын худалдаачдын холбооны төлөөлөгч ярилаа.  Тус төрийн бус байгууллагаас Засгийн газар, УИХ-д

  1. Бараагаа зарж чадахгүй байтал зээл нь нэхэгдсээр Хар зээлийн түүхтэй болсон худалдаачид бага хүүтэй санхүүгийн эх үүсвэр авч чадахгүй байна. Иймд Монгол банкны зээлийн мэдээллийн санд өөрчлөлт оруулах
  2. Худалдааны хуульгүй 30 жил болсон тул худалдаачдыг зохицуулах хуулийг батлах
  3. Худалдаачдыг дэмжсэн сан бий болгох гэсэн шаардлагуудыг хүргүүлнэ гэлээ. Нөгөөтэйгүүр худалдаа эрхлэгчид өдрийн зээл гэгчид дарлуулдаг. Иймээс худалдаа эрхлэгчдэд зориулсан зээлийн сан бий болгох хэрэгтэй гэлээ.