Нийгэм
2022.03.08 14:35
6827
Эмнэлгүүдийн төрөх болон төрсний дараах орыг бүрэн шинэчиллээ
 
Өнөөдөр / 2022-03-08 / Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар “Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв-2", "Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв"-д ажиллалаа. Амаржих газруудад 2021, 2022 онд хийгдсэн хөрөнгө оруулалтаар улсын хэмжээнд төрөх болон төрсний дараах бүх орыг солиод байна. Төрөх эмнэлгүүдийн төрөх ор болон төрсний дараах ор олон жил ашигласан хуучирч, муудсан тул өмнө нь зарим нэг эмнэлэгт хандиваар цөөн тоогоор төрөх ороо сольж байсан. Тэгвэл энэ удаад бүх эмнэлгийн орыг орчин үеийн стандартад нийцсэн шинэ ортой боллоо.
Эмнэлгүүдэд хийгдсэн хөрөнгө оруулалтаар тоног төхөөрөмжийн шинэчлэл хийсэн.  Энэ шинэчлэлээр нийлүүлэгдсэн шинэчлэгдсэн тоног төхөөрөмжөөр  Монголд эмчлэгддэггүй байсан 4 төрлийн мэс засал, эмчилгээг хийх юм байна. Монголд эмчлэгдэхгүй гэх 30 гаруй өвчний жагсаалт ийнхүү жил бүр багассаар байгаа юм.