Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 11-нд хэлэхдээ: Хятад улс гадаадад нээлттэй байх бодлого хэрэгжүүлээд 40 гаруй жил болж байна. Энэ нь өөрийгөө хөгжүүлж, ард түмэнд ашиг тус бүтээсний зэрэгцээ дэлхий нийтэд ч ашигтай байгаа юм. Энэ нь мөн ч боломж завшааны том хаалга, Хятад улс үүнийг хэрхэвч хаахгүй бөгөөд хааж огт болохгүй юм гэв.
Ли Кэчян хэлэхдээ: Хятад улс монополь болон шударга бус өрсөлдөөнийг эсэргүүцэж, хөрөнгийн эмх замбараагүй тэлэлтээс урьдчилан сэргийлж байна. Энэ нь хуулийн дагуу бизнес эрхэлж буй компаниудад дэмжлэг олгож, бүх төрлийн өмчийн аж ахуйн нэгж, дотоод гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж бүгд эрх тэгшээр хөгжиж, шударгаар өрсөлдөхийг баталгаажуулахын төлөө юм гэжээ.
Ли Кэчян хэлэхдээ: Хятад улсын эдийн засаг дэлхий нийттэй гүнзгий нэгдсээр ирсэн. Бид RCEP гэрээг энэ онд албан ёсоор хэрэгжиж эхэлснээр боломж болгож, чөлөөт худалдааг үргэлжлэн ахиулж, төрийн өмчит аж ахуйн нэгж, хувийн компани, гадаадын компани нэгжүүдийг адил тэгш үзэж, цаашид Хятад улсыг олон улсын гадаадын хөрөнгө оруулалтын улам таатай газар болгох болно гэв.