Орон нутаг
2022.03.12 11:16
2075
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүсэд ажиллалаа

   БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ өнөөдөр (2022.03.12)  Дорноговь аймгийн “Замын-Үүд Эдийн засгийн чөлөөт бүс”-д ажиллалаа.

МУ-ын Засгийн газрын 2021 оны долдугаар сарын 28-ны өдрийн 223 дугаар тогтоолоор “Замын-Үүд” чөлөөт бүсийг байнгын үйл ажиллагаанд шилжүүлэх шийдвэр гарсан. Тус шийдвэрийн дагуу 2021 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн чөлөөт бүс байнгын үйл ажиллагаатай болсон.

   “Замын-Үүд” чөлөөт бүс 900 га нутаг дэвсгэрт дараах төлөвлөлтийг хийсэн байна. Тодруулбал 68 хөрөнгө оруулагчид 101.4 га талбайг сонгон шалгаруулалтаар эзэмшүүлж 7 га-д аялал жуулчлал, үйлдвэрлэлд 47.45 га талбайг, худалдаа үйлчилгээний чиглэлээр 20.05 га талбай, агуулах болон ложистик 25 га, шатахуун түгээх станцын зориулалтаар 1.4 га газрыг төлөвлөжээ. Одоогийн байдлаар татваргүй бүсэд зарим худалдаа үйлчилгээний дэлгүүрүүд үйл ажиллагаагаа эхлүүлсэн байгаатай БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Замын-Үүдийн чөлөөт бүсийн захирагч А.Энхзул тэргүүтэй хүмүүс очиж танилцав.

   “Замын-Үүд чөлөөт бүс" нь “Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийг хөгжүүлэх Монгол улсын нийгэм эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулах” зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. ​“Замын-Үүд” чөлөөт бүс нь БНХАУ-тай хиллэдэг хилийн боомт бөгөөд Улаанбаатар хотоос 660 км, Сайншанд хотоос 215 км, Замын-Үүд сумаас 2 км, Эрээн хотоос 5 км зайд байрладаг ба Евро-Азийг холбосон авто зам, төмөр зам дамжин өнгөрдөг юм.