Их, дээд сургуулийн элсэлтийн ерөнхий шалгалт дуусч шалгуулагчдын дүн оноог "Боловсролын үнэлгээний төв"-ийн www.eec.mn сайтад зургадугаар сарын 28-ны өдөр байрлуулсан.
Ерөнхий боловсролын сургуулийг 2013-2014 оны хичээлийн жилд төгсөж, их, дээд сургуулийн элслэлтийн ерөнхий шалгалтад оролцсон шалгуулагчдын ерөнхий шалгалт өгсөн хичээлийн дүн оноог батламжилсан “Батламж хуудас”-ыг долдугаар сарын 2-ны өдрөөс эхлэн төгссөн сургуулиар нь дамжуулж олгоно.
Бусад шалгуулагчдын ерөнхий шалгалт өгсөн хичээлийн дүн оноог батламжилсан “Батламж хуудас”-ыг "Боловсролын үнэлгээний төв"-ийн байранд долдугаар сарын 2-5 ны өдрүүдэд ажлын цагаар олгоно. Эдгээр шалгуулагчид батламж хуудсаа иргэний үнэмлэхтэйгээ ирж авна.
Их, дээд сургуульд суралцах мэргэжлийн хуваарь сонголтыг Монголын Их дээд сургуулийн консерциум /МИДСК/ дараахь байдлаар зохион байгуулна. Үүнд:
Хөдөө орон нутагт :
Элсэгчид МИДСК-ийн www.ees.edu.mn вэб хуудас руу орж мэргэжлийн хөтөлбөрийн 27 бүлгээр хуваарь сонголтоо онлайнаар хийнэ. Тухайн орон нутагт ажиллаж буй МИДСК-ын элсэлтийн комисс онооны дарааллаар элсэгчдийг биечлэн бүртгэж, хуваарь сонголтыг баталгаажуулна. Хөдөө орон нутагт бүртгэл хийх, хуваарь сонголтыг баталгаажуулах ажил долдугаар сарын 1-8-ны өдрүүдэд явагдана. Бүртгэх газар, ажиллах цагийн хуваарийг орон нутгийн мэдээллийн хэрэгслээр зарлана.
Нийслэл хотод:
Дараахь их дээд сургуулиуд элсэлтийн бүртгэлээ долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн онлайнаар хийнэ.
Элсэлтийн бүртгэл, хуваарь сонголтоо онлайнаар хийх эдгээр их, дээд сургуулиудад хэрхэн бүртгүүлж, хуваарь сонгох тухай дэлгэрэнгүй мэдээлэл тухайн сургуулийн вэб хуудсанд байрласан болно. Бусад хувийн их, дээд сургуульд элсэгчид ерөнхий шалгалтын батламж хуудсаа гардаж авсны дараа тухайн сургууль дээрээ биеэр очиж бүртгүүлнэ.