Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар ЗТХ-ийн сайд Л.Халтар танилцууллаа.
ЗТХ-ийн сайд Л.Халтар: "Өнөөдрийн хуралдаанаар Монгол улсын төмөр замын салбарт төрөөс хэрэгжүүлэх бодлогын бичиг баримтыг хэрэгжилтийн үргэлжлэл, баруун болон зүүн босоо чиглэлийн төмөр замыг барих ажлыг үргэлжлүүлэх шийдвэр батлагдлаа.
Хэрэгжүүлэх зарчим нь концэссийн хэлбэрээр. 2013 онд МУ-ын ЗГ-ын 28дугаар тогтоол гарсан байдаг. Энэ тогтоолоор Монголын төмөр зам төрийн өмчит хувьцаат компанид баруун болон зүүн босоо чиглэлд төмөр зам барих ашиглах, шилжүүлэх концэссийг олгосон. Энэ шийдвэр өнөөдөр хэлэлцэгдээд сая батлагдлаа.
Энэ тогтоолын төсөл батлагдсантай холбогдуулан хөрөнгө оруулагчдад уриалахад энэ ажил дээр ирж оролцохыг урьж байна. Одоогийн байдлаар гурван том төсөл хэрэгжиж байна. Тавантолгойгоос Зүүнбаян чиглэл, Тавантолгойгоос Гашуунсухайт чиглэл, Өнгөрсөн долоо хоногт эхэлсэн Зүүнбаянгийн төмөр замаас Хангийн чиглэл.
Энэ гурван төслөөс Тавантолгойгоос Зүүнбаян чиглэлийн төмөр зам тээвэрлэлтэд бэлэн болоод байна. 2022 оны гуравдугаар сарын 5-нд анхныхаа тээвэрлэлтийг хийсэн. Дараа долоо хоногт албан ёсны нээлтийг хийнэ."