Нийгэм
2022.03.17 14:09
1692
Д.Энхсайхан: Цементийн үнэ нэмэгдэх бодит шалтгаан байгаагүй

Иргэн Д.Мөнхсайхан нь цементийн үнэ 31 хувиар өсөх бодит шалтгаан байгаагүй хэмээн үзэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд импортын цементийн тарифыг тодорхой хугацаагаар тэглэж бодит үнэ тогтоох хүсэлт хүргүүлсэн байна.

Д.Энхсайхан: "Цементийн үнэ нэмэгдсэн нь ард түмний нуруун дээр хүнд ачаа болж байна. Өчигдрийн авсан мэдээллээр цементийн үнэ Мак 273000, Хөтөл 258000,  Монполимет 253000, Мөнхийн баян гал 235000 төгрөгийн үнэтэй байна. Цементийн үнэ нэмэгдэх бодит шалтгаан байгаагүй. Учир нь түүхийн эдийн 90 хувийг дотоодоосоо хангаж байгаа юм. Өчигдөр барилгын дэд сайд буруу мэдээлэл өгсөн. Хятадын зах зээлд нэг тонн цементийн үнэ 550-750 юань байна гэсэн мэдээлэл байна.

Эрээний төмөр замын өртөөний хажууд цементийн үйлдвэр байгаа юм. Тэндээс асуухад өргөн хэрэглэгддэг 425 маркийн цемент 390 юань байгаа. Монгол улс ардчилсан чөлөөт зах зээлтэй  улс юм. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж хамгаалахын тулд тарифыг нэмэх ёстой.  Тэгснээр дотоодын үйлдвэрээ хамгаалах ёстой гэх үзэл санаатай байдаг. Энэ удаад эсрэгээрээ импортын тарифыг тэглэж энэ зүйлийг задлах ёстой. Барилга хот байгуулалтын сайд нь үнэ өссөн байх талтай гээд шууд бус утгаар хэлж байсан” гэв.