УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар Хаан банкны хувьцааны асуудлаар АТГ-т шалгагдаж байгаа эсэх асуудлаар өөрөөс нь тодрууллаа.
Тэрээр, "АТГ-т шалгагдаж байгаагаа үгүйсгээгүй. Монгол банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн болохгүй гэсээр байтал зөвшөөрөл өгчихсөн. 2021 оны долдугаар сарын 26-ны бичгээр Савада сан хувьцаагаа зарчихсан. Зарчихсан хүн гомдолтой байна гэж юу байх вэ дээ.
Савадагийн хувьцааг авсан компанийн дотор байгаа ХХБ 2019 оны дөрөвдүгээр сарын 26-нд Савада Холдингийн хувьцааг худалдан авсан гэрээ байгаа. Тэрийг шалгахгүйгээр Монгол банкны Ерөнхийлөгч зөвшөөрөл өгсөн нь Монгол улсын хууль зөрчсөн үйлдэл.
Монгол Улсын Хаан банкны хувьцааг хэн авсан бэ гэдэг нь цэвэр мөнгө угаагдсан гэмт хэрэгтэй холбоотой хэргийг нягтлахгүйгээр зарим хүмүүс яриад байгаа нь хуульд нийцэхгүй. Энийг нягтлах хэрэгтэй, эцэс хүртэл нь явах ёстой. Би яахаараа гүтгүүлж доромжлуулж байх ёстой юм?" гэлээ.