Б.Нарангоо
Ерөнхий редактор
Улс төрийн нам
2022.03.18 18:44
1638
АРДЧИЛСАН НАМЫН ДАРГЫН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧИД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАН БОДЛОГО МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ТАНИЛЦУУЛЛАА

Ардчилсан намын даргын сунгаанд нэр дэвшигчидардчиллын салхи татуулсаар дорнын цэнхэр говь, Сайншандхотод бодлого мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. Энэ удаадардчиллыг дэмжигч гишүүд тус аймгийн Саран хөхөөтеатрын дээвэр дор хуран цугласан юм.Ардчилсан намындаргын сунгаанд нэр дэвшиж байгаа МУ-ын ерөнхийлөгчасан Халтмаагийн Баттулга, УИХ-ын гишүүн ЖамбынБатсуурь нарыг ардчилсан намын гишүүд дэмжигчидхалуун дотноор хүлээн авч, санал бодлоо нээлттэйсолилцохдоо хөх судар түүхэн бичиг, ардчилсан намыгэвлүүлэн жолоодоорой гэсэн утга санааг илэрхийлэн хүлэгморины хазаар бэлэглэв.

Нэр дэвшигчдийн уулзалтад оролцсон Ардчилсан намын гишүүд дэмжигчид Та хоёрын хэн нь ч сонгогдсон байнамаа нам шиг болгож хөл дээр нь зогсоож, хэт олонхдоо оодорсон МАН-ын даварсан эрх баригчдийн увайгүйүйлдлийг таслан зогсоох хэрэгтэйАН-ынхаа анхан шатныхүмүүсээ дэмжих хэрэгтэй” гэсэн санал, хүсэлтийг илэрхийлж, үгээ хэлж байв.

Одоо засаглаж буй МАН өнгөрсөн УИХ-ын сонгуулиарнийт сонгогчдын 44 хувийн саналаар 62 суудал авч чадсан. Тэгвэл Ардчилсан нам энэ удаагийн намын даргынсонгуулиараа нийт сонгогчдын үлдсэн 56 хувийн саналыгардчилсан намд эргүүлэн авчрах, ирэх сонгуульд ялж олонх болох үндэс суурийг тавьж буйгаараа чухал ач холбогдолтойгэж нийт гишүүд дэмжигчид нь дүгнэж байна.

Ардчилсан нам нутгийн удирдлагын анхан дунд шатандбуюу 330 сумын 193-т нь ялж 139-д нь дангаараа засаглажбайна. Энэ ч үүднээс намын гишүүд дэмжигчдийн хувьд ч гэсэн анхан дунд шатанд эв нэгдлээ эрхэмлэн үзэл бодолнэгтэй байна.

Ийнхүү Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигчдийн Дорноговь аймагт хийсэн уулзалт амжилттайөндөрлөж Говьсүмбэр аймгийн зүг хүлгийн жолоо заллаа.