Б.Нарангоо
Ерөнхий редактор
Улс төрийн нам
2022.03.18 21:33
1577
АРДЧИЛСАН НАМЫН ДАРГЫН СОНГУУЛЬ ХУУЛИЙН ХҮРЭЭНД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН


Ардчилсан
намын даргын сонгуулийн сурталчилгаа тав дахь аймагтаа амжилттай үргэлжилж Говьсүмбэр аймгийн Чойрхотод ардчиллын дэмжигчидтэй уулзалт хийлээ. Нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө танилцуулахын өмнө АН-ын хэрэг эрхлэх газрын дарга Б.Ган-Очир АН-ын даргын сонгууль хуулийн хүрээнд бүрэн хүлээн зөвшөөрөгдсөн болохыг УД шүүхийн 38-р тогтоолд заасны дагуу гишүүд дэмжигчдэд тайлбарлан танилцууллаа.

 

Нэр дэвшигч Ж.Батсуурийн хувьд анхан дунд шатанд ардчилагчидтайгаа хамтран нягт ажиллахаа хэлж байсан болнэр дэвшигч Х.Баттулга нэн тэргүүнд тамга тэмдэгний асуудлыг шийдэх, цаашлаад ирэх сонгуулиудад АРДЧИЛЛЫГ ялуулах бодлого боловсруулснаа хэллээ.

АН-ын Говьсүмбэр аймгийн гишүүд дэмжигчид тус намындаргын сунгаанд идэвхтэй оролцохоо илэрхийлж, хоёр нэрдэвшигчийг хэнийг нь ч ялсан бай дэмжин ажиллахаа хэлжбайна. Харин ялсан намын дарга нь Монголын ардчиллыгбэхжүүлэх, цаашлаад намаа эв нэгдэлтэй болгохыг чин сэтгэлээсээ хүсэж байсан юм.