Засгийн газар
2022.03.19 18:39
4480
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ мод үржүүлгийн газрын төлөөллүүдтэй уулзлаа

Өнөөдөр (2022.03.19) БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ мод үржүүлгийн жишиг газар дахь агро паркын үйл ажиллагаатай танилцах үеэр “Монголын мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын нэгдсэн холбоо”-ны гишүүн байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа.

Тодруулбал:

"Монголын мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын нэгдсэн холбоо" ТББ-ын гишүүн байгууллага буюу мод үржүүлгийн мэргэжлийн байгууллагын доорх төлөөллүүд уулзалтад оролцлоо.

  1. Тэргүүн Ц.Бямбасүрэн
  2. Таримал загийн төгөл ХХК
  3. Ногоон төгөл ХХК
  4. Ой баясах ХХК
  5. Цэцэрлэгжилт ХХК
  6. Шаамар питомник ХХК
  7. Одтоб ХХК
  8. Агч ногоон ой ХХК
  9. Мөнх ногоон мод ХХК
  10. Мөнх ногоон тал ХХК
  11. Ногоон шуудан ХХК
  12. Хөх дөрвөлжин ХХК
  13. Ази цэцэрлэгжилт ХХК
  14. Бадмаараг гэрэл ХХК
  15. Ургамалын далай ХХК
  16. Ногоон харш ХХК
  17. Мөнхийн түвшин уул ХХК
  18. Хөвчийн бүргэд ХХК
  19. Топ инженеринг ХХК
  20. Эрхэт жимсний аж ахуй
  21. Модлог ургамлын үржүүлэг ХХК
  22. Сая ногоон төгөл ТББ
  23. Ногоон сэрвэн ХХК
  24. Фермер эмэгтэйчүүдийн холбоо ТББ
  25. Халх голын хишиг ХХК
  26. Хавчгийн ногоон мод ХХК
  27. Хот цэцэрлэгжүүлэлт
  28. Ойн таксаци ХХК
  29. Эв эрчим ХХК
  30. Улаанбаатар ой ан ХХК
  31. Говийн улиас ХХК
  32. Эс гарден ХХК
  33. Эко лхам ХХК
  34. Тансаг ландшафт ХХК
  35. Хөх дөрвөлжин ХХК /Багануур дүүрэг/
  36. Тэгшийн ногоон төгөл ХХК /Өмнөговь аймаг/
  37. Мандах Форест ХХК /Булган аймаг/
  38. Хялганат форест ХХК /Булган аймаг/
  39. Шинэс ой ХХК /Төв аймаг/
  40. Хоргын гол ХХК
  41. Монхимо ХХК
  42. Ойн хайгуул ХХК
  43. Агрофорест ХХК

Уулзалтаар мод үржүүлгийн газрын үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр санал солилцсон юм. Энэ үеэр “Монголын мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын нэгдсэн холбоо” тэргүүн Ц.Бямбасүрэн холбооныхоо үйл ажиллагааг танилцуулж “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд албан ёсны санал болгож илтгэл тавьсан юм. 

Мөн “Мөнх ногоон тал” компанийн захирал, удирдах зөвлөлийн гишүүн “Мод үржүүлгийн газруудад шаардлагатай техник, тоног төхөөрөмж, тэдгээрийг нийлүүлэх боломж”-ын талаар илтгэл тавьлаа. Уулзалтаар салбарын сайд мод үржүүлгийн газруудын өнөөгийн байдалтай танилцаж, цаашид модны тарьц суулгацыг дотооддоо үржүүлэн бойжуулах боломжууд, ойжуулалт, нөхөн сэргээлттэй холбоотой мод үржүүлгийн байгууллагуудад тулгарч буй асуудлыг сонслоо. Мөн цэцэрлэгжүүлэлт,  хот суурины ногоон байгууламж, ойн зурвас байгуулах, агро ойн аж ахуйг хөгжүүлэх талаар санал хүсэлтээ аж ахуйн нэгж, байгууллагуудын төлөөлөл салбарын сайд болон албаны хүмүүст уламжиллаа.