Монголбанкнаас ханш дээр үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл хийж байна.
Үүсээд байгаа нөхцөл байдал бол дайны түр зуурын нөхцөл байдлаас болж байгаа. Богино хугацаанд хэвийн байдалд орох бүрэн боломжтой гэдэг нь харагдаж байгаа. Эхний ээлжид монголбанкны нэг сарын ээлжит хурлын үеэр репо санхүүжилтээр нефть импортлогчдод хөнгөлөлттэй үнийн санхүүжилт олгосноор шатахууны нөөц хэвийн байна. Нөөц бүрдүүлэх үед шатахуун баррель нь 83 ам.доллар байсан. Харин одоо 100 ам.доллар давсан байна. Дайн, мөргөлдөөн зогссон ч гэсэн цаашид репо санхүүжилтээ үргэлжлүүлэх ёстой.
Төвбанкны бодлогоор энэ бүх зүйл засагдахгүй. Төсвийн бодлоготой хавсарч, тэвчиж болох зардлаа хэмнэж, экспорт импортын бодлого байх ёстой. Төлбөр тооцоо хязгаартай явж байгаагаас хязгаартай салбар болон бүтээгдэхүүний жагсаалтыг эрэмбэлэн Монголбанкинд гаргаад өгвөл төлбөр тооцоог найдвартай хэвийн явуулах боломжтой. Нөөцөө нэмэх зайлшгүй шаардлагатай байна. Алтны санхүүжилтийг үргэлжлүүлбэл валютын нөөц нэмэх тал дээр нэмэр болно.
Сүүлийн үед рубль их хэмжээгээр орж ирээд, доллар гарч байна уу гэсэн асуулт гарч байна. Монгол Улсын нөөцөнд рубль авдаггүй. Рубль банкуудын баланс дээр байдаг. Дүнгээр нь бодоод үзвэл 5 сая ам.доллартай тэнцэх хэмжээний гүйлгээ хийгдсэн байна лээ. Дундаж дүнгээр аваад үзвэл 2019 оноос хойш өнөөдрийг хүртэл 30 сая рублийн хэмжээний төлбөр тооцоо хийгдсэн байна лээ. Харин 2.24-с хойш 3-р сарын байдлаар 92 сая доллартай тэнцэх хэмжээний рублийн арилжаа Монгол Улсад хийгдсэн. Урьд нь хийгдэж байснаас гурав дахин рублийн урсгал нэмэгдсэн. Энэ нь нэг тэрбум ам.доллартай харьцуулахад их хэмжээний биш. Мэдээж ингэж идэвхжиж байгаа дээр Монголбанкнаас анхаарлаа хандуулж байгаа.