Улсын хэмжээнд төллөвөл зохих 27.9 сая мал байна. Үүнээс 13.8 хувь нь буюу 3.8 сая мал төллөжээ. Төл бойжилт нь 99.2 хувьтай байгаа аж.
Мал төллөлт, төл бойжилт, том малын зүй бус хорогдлын статистикийг ХХААХҮЯ орон нутгаас пүрэв гарагт хүлээн авч, баасан гарагт нэгтгэн мэдээллэдэг.
Газар зүйн бүсээр нь авч үзвэл:
Баруун бүсэд 24.3
Хангайн бүсэд 11,
Төвийн бүсэд 14,
Зүүн бүсэд 4.8, тус тус хувьтай байна. Энэ нь өмнөх үетэй харьцуулахад ижил түвшинтэй байгаа юм.