Нийгэм
2022.03.28 11:58
1307
Монголын Үндэсний Олимпын Хорооны ерөнхийлөгч өнөөдөр сонгогдоно
Монголын үндэсний олимпын хорооны VIII чуулган өнөөдөр болж байна. Тус чуулганд 181 төлөөлөгчөөс 143 хүн хүрэлцэн ирж, 79 хувийн ирцтэй эхэлжээ. 
Олимпын төрлийн спорт холбоодыг төлөөлж 79 гишүүн ирсэн бол олимпын бус төрлийн спорт холбоодоос 64 гишүүн хүрэлцэн ирсэн аж.
Хурлаар МҮОХ-ны өнгөрсөн сонгуульт хугацааны тайлан, Хянан шалгах зөвлөлийн тайланг хэлэлцэж, МҮОХ-г ирэх олимпын мөчлөгт удирдах удирдлагын багийг сонгох юм.
Тодруулбал, Ерөнхийлөгч, Тэргүүн дэд ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч болон Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийг сонгох байна.