Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ХХБ-ны.... салбараас 2021 оны 5-р сарын 25-ны өдөр "Эрдэнэ лайт" ХХК-ийн бичиг баримтыг хуурамчаар үйлдэж тус байгууллагын данснаас 2.000.000 ам.долларыг залилж их хэмжээний хохирол учруулсан этгээдийг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байна. Тус этгээд нь бусдын бичиг баримт ашиглан түрээсийн байр, зуслангийн байшин, амралтын газар, зочид буудлаар орогнон нуугдаж байж болзошгүй.