ОХУ-ын Засгийн газар энэ сарын өдөр №656 тогтоол баталж Монгол-Оросын хилийн бүх боомтоор иргэдийн зорчих хөдөлгөөнийг нээсэн билээ. Оросын холбооны улсаас Монгол улсад суугаа элчин сайдын яамнаас 2022 оны 3сарын 30-ны өдрийн 11.00 цагт №36/ко ноот бичгээр мэдэгдсэн. Энэ өдрийн 12 цагаас хоёр улсын авто замын бүх боомтоор иргэд харилцан зорчих нөхцөл бүрдсэн байна.
Мөн Буриадын гаалийн газрын хариуцлагатай албан тушаалтан зарим төрлийн бараа гаалиар нэвтрүүлэхийг түр хугацаагаар хязгаарласан байна. Үүнтэй холбондуулан зарим бараа экспортын хязгаарлалтанд оржээ.
Дайны нөхцөл байдлаас шалтгаалж ОХУ-д Европын холбооноос тавьсан хоригийн улмаас. Хориглох барааны жагсаалтанд элсэн чихэр, түүхий чихрийн нишингэ, үр тариа зэрэг барааны экспортыг хязгаарлажээ. Үр тарианы экспорьын хориглох хугацаа нь зургаадугаар сарын гучин хүртэл бол элсэн чихэр хязгааарлах хугацаа нь наймдугаар сарын гучин нэгэн хүртэл юм. .
Хил нээгдсэнээр жимс жимсгэнэ, нарийн ногоо өндөг, цагаан будаа зэрэг тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүний нийлүүлэлт сайжрах байна.
Тодруулбал: Ковидын халдвар бүрэн дарагдаагүй учраас зорчих иргэд 48 цагийн дотор хийлгэсэн Пи Си Ар шинжилгээний хариутай тохиолдолд хилээр нэвтрүүлэх юм байна.