m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.01 02:53
162
"Хүйсийн говийн домог" тун удахгүй амилна

Говь-Алтай аймгийн Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгын уран бүтээлчид энэ сарын 4,5- нд “Хүйсийн говийн домог” нэртэй эмгэнэлт дуулалт жүжгийнхээ нээлтийг хийх гэж байна. Монголын мэргэжлийн томоохон чуулгуудын нэг болох “Алтай” чуулгын ээлжит шинэ уран бүтээл дээр ҮДБЭЧуулгын ерөнхий найруулагч, зураач Д.Ганболд, хөгжмийн зохиолч М.Бирваа, залуу бүжиг дэглээч Д.Энхбаатар нар уригдан ажилласан юм байна. Монголын алдарт 33-н говийн нэг болох Хүйсийн говийн эмгэнэлт домгийг дуулалт жүжгийн төрлөөр туурвисан бөгөөд Алтай чуулгын авьяаслаг 60 гаруй уран бүтээлч, ажилчин албан хаагчдын нөр их хүч хөдөлмөр авьяас билгийн үр дүнд нээлтээ хийх гэж байна. Энэ дуулалт жүжгийг алдарт зохиолч Б.Ренчин гуайн “Нууцыг задруулсан захидал” зохиолоос сэдэвлэн цомнолыг зохиолч  Б.Нямлхагва туурвижээ.Энэхүү уран бүтээлд 16-17-р зууны үед Манжийн дарлалд орсон монголчууд эрх чөлөө тусгаар тогтнолынхоо төлөө хэрхэн баатарлагаар тэмцэж ялж ялагдаж явсныг нэгэн гэр бүл хүйс тэмтрүүлсэн эмгэнэлт түүхээр харуулах бөгөөд энэхүү үйл явдал болсон  түүхэн газар нутгийг улиран одсон он цагийн эрхэнд “Хүйсийн говь”  гэж нэрлэх болсон тухай өгүүлэх юм.