Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Хууль эрх зүй
2022.04.04 13:13
5734
Иргэн: Хаягдсан гэр хорооллыг хөгжүүлэх гэсэн Э.Бат-Үүл гэмт хэрэгтэн боллоо

Нийслэл хотын дарга асан Э.Бат-Үүлд Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2021 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдөр дөрвөн жилийн хорих ял оноосон. Тэгвэл Э.Бат-Үүлд холбогдох давж заалдах шатны шүүх хурал яг одоо болж байна. 

Өмгөөлөгчийн зүгээс Э.Бат-Үүлийг шүүх хуралд биечлэн оролцуулах хүсэлт тавьснаар түүнийг хорих 407-р ангиас шүүх танхимд авч ирээд байгаа билээ. 

Мөн шүүхийн гадна Э.Бат-Үүлийг дэмжигсэд уриа лоозон барьн, цугларч түүнийг хууль бусаар хорилоо хэмээн үзэл бодлоо илэрхийлцгээж байна. 

Иргэн: Би гэр хороололд амьдардаг. Гэр хорооллынх гэдэг утгаараа би Э.Бат-Үүл даргыг дэмжиж явдаг. Хотын захирагч байхдаа гэр хорооллын төлөө маш их зүйл хийсэн. Гэхдээ дараагийн засаг гарч ирээд хийж буй ажлыг нь бүгдийг нь нураагаад явчихсан. Энэ хүнд ямар ял тулгаад байгааг ойлгохгүй байна.

Хохирсон хүмүүс байдаггүй гэдэг. Гэр хороололд амьдардаг хэдэн хөгшчүүл, борчуул л энд ирсэн байна. Хүү нь бол барилгын компани ажиллуулж байгаа хүн учир зээл аваад барилгаа барьсан шүүдээ. Хотын дарга байсан гэдэг утгаар нь л ингээд байх шийг байна.