Нийгэм
2022.04.05 14:49
2378
"Ачаа барааны үнэ нэмэгдсэн нь чингэлэг тээвэртэй холбоотой"

Худалдаачдын холбоо ТББ-аас  энэ сарын 18-нд төв талбайд жагсаал зохион байгуулахтай холбогдуулан  мэдээлэл хийлээ. 

Монголын худалдаачдын холбоо ТББ-ын тэргүүн Э.Урантөгс: Барааны үнэ нэмэгдсэн нь импорт, ачаа тээвэр нь чингэлэг тээвэр рүү шилжсэнтэй холбоотой. Өмнө нь задгай , уламжлалт  тээвэр байхад бараа бүтээгдэхүүн хэвийн тогтмол явдаг байжээ. Худалдаа эрхлэгч нар ви чатаар  захиалсан бараагаа авч чадахгүйд хүрэв. Урдаа барааны үнэ өсөөгүй байгаа. Монгол банк валютын ханшийг тогтмол барьж  чадахгүй байна. Төрийн чингэлэг тээвэртэй шилжсэнтэй холбоотой гаргасан шийдвэр нь цаг үеээ олоогүй юм. Уламжлалт  тээврээр эдийн засгийн тогтвортой барих хэрэгтэй байсан. Найман нэр, зургаан нэрийн худалдаачид хэрэглэгч, ард түмэнд загнуулна. Та нар үнэ нэмээд, дамлаад, бизнесийн ашиг хонжоо хайгаад  байна гэдэг. Гэтэл үйлдвэрээс нэмэгдээд байхаар бууруулж чадахгүй байна. 

Төр нь худалдааны яамгүй хуульгүй, ямар нэгэн зохицуулалтгүй гучин жил явчихсан. Бичил худалдаа эрхлэгчдийг шахаж байна. CU, CIRCLE K, GS25 сүлжээ дэлгүүрүүд өглөөний таван цагт архи зардаг, хорин дөрвөн цаг ажиллаад бэлэн хоол хүнсээ зарж байна. Стандарт шаардлагыг нь хангаад найман нэр, зургаан нэрийн дэлгүүрүүд  ажиллаж  яагаад болохгүй гэж. Шударга ёс хаана байна.

н.Отгонбаяр: "Манай улсаас өөр худалдааны хуульгүй тусгаар тогтносон улс тоолбол маш бага гарна.  Өнгөрсөн хугацаанд төрийн эрх барьж байсан хүмүүс зориуд санаатайгаар хуулийг гаргахгүй байна. Хуучин цагт хүн өөрийн үзэл бодлоо илэрхийлэх хориотой байсан бол одоо эрх чөлөөтэй болсон. Гэтэл хэлсэн үг нь хаана ч очдоггүй болчихжээ. 18-нд зөвхөн худалдаачид цуглахгүйгээр, худалдан авагчтайгаа хамт цугламаар байна" гэв.