Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламж олгох дөрөвдүгээр сарын хуваарь гаргасан байна.
Тус хуваарь нь:
Эх, эцэг, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмж болон хүүхдийн мөнгийг дөрөвдүгээр сарын 20-нд,
Нийгмийн халамжийн тэтгэврийг дөрөвдүгээр сарын 14, 26-нд,
Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох хөнгөлөлт, тусламж, насны хишгийг дөрөвдүгээр сарын 26-нд тус тус олгох ажээ.