Б.Нарангоо
Ерөнхий редактор
Гадаад мэдээ
2022.04.08 09:06
873
Шанхайд тусламж үзүүлж байна

Шанхайд халдварын тохиолдол нэмэгдсээр байгаа одоогийн нөхцөл байдалд Хятадын олон нутгийнхан эмчилгээний баг, тусламжийн бодис, хүнсний бүтээгдэхүүн, амьдрал ахуйн бараа бүтээгдэхүүн зэргийг илгээн дэмжиж байна. Одоогийн байдлаар, Хятадын Үндэсний эрүүл мэндийн хороо нийт Хятадын 15 муж хотоос 38 мянга гаруй эмчилгээний ажилтныг Шанхайд ажиллуулахаар томилж, өдөрт 2 сая 380 мянган ширхэг PCR шинжилгээ хийж байна.

Сүүлийн үед Үндэсний үзэсгэлэнгийн төвийн Шанхай дахь салбарыг түр эмнэлэг болгон байгуулж байгаа бөгөөд 40 мянган ортой, Шанхайн хамгийн том түр эмнэлэг болгохоор төлөвлөж байна.

Шанхай хот амьжиргааны эд зүйлсийн баталгааны тусгай анги байгуулж, хүнсний ногоог яаралтай нийлүүлэх баталгааны механизмыг ажиллуулж бусад нутгаас шууд ханган нийлүүлж байна. Үүний зэрэгцээ шуурхай нийлүүлэх 10 том агуулахыг бэлтгэж, хүнсний ногоо тарьж байгаа газар болон бусад гол гол бараа бүтээгдэхүүний үйлдвэртэй шууд холбогдон хангамжийг баталгаажуулж байна.

Орон сууцны хорооллууд хаалттай хяналтад байгаа тул холбогдох ажилтнууд болон сайн дурынхан оршин суугчдын шаардлагатай амьжиргааны зүйлсийг бүрэн ханган өгч байна. 

 
  • 1
    “Сайн уу” монгол идээн
     
  • 2
    Бие сэтгэцийн эмчилгээ
     
  • 3
    Ши Жиньпин дарга 2021 оны шинэ жилийн мэндчилгээ хүргэнэ
     
  • 4
    ДЭМБ нэрийдэхээс өмнө Америкт Омикрон бүртгэгдэв
     
  • 5
    Америк өөрийнхөө ашиг тусынхаа төлөө дайн дэгдээж байна