Б.Нарангоо
Ерөнхий редактор
Засгийн газар
2022.04.08 20:38
1793
“Та бүхний шаардлагын үр дүн гарна гэж найдаж байна, цаг хугацаа харуулна”

Засгийн газрын ээлжит бус хуралдаан дуусч, Ерөнхий сайд мэдээлэл хийлээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: "Засгийн газар та бүхний 15 шаардлагын 11-ийг бие даан шийдвэрлэх нөлөөтэй байна. ЦЕГ, ТЕГ-ын дарга нар саатуулсан бүх хүнийг сулласан, дахин энэ төрлийн асуудал үүсгэхгүй гэж амласан. Авилга, албан тушаалтны хэрэгт нэр холбогдсон этгээдийн хэргийг ял наймаалцах хэлбэрээр шийдэхгүй байхад анхаарч ажиллана.

Мөн төрийн албан хаагчид том оврын автомашиныг Улаанбаатар хот дотор ашиглахгүй байхаар шийдвэрлэлээ.

Цаашид чадах бүх зүйлээ хийх болно. Ингээд та бүхэн Үндсэн Хуулиа хүндэтгэж тайвнаар эвлэлдэн нэгдэж чадсан шигээ тайвнаар тарахыг хүсье. Та бүхний  шаардлагын үр дүн гаргана гэдгийг Ерөнхий сайдын хувьд хэлье. Цаг хугацаа удахгүй харуулна" гэв.

Ийнхүү залуучууд Ерөнхий сайдын тоймгүй шийдвэрт залуучууд бухимдаж, жагсаал үргэлжилсэн хэвээр байна.