Гадаад мэдээ
2022.04.12 15:57
3266
ХЯТАДАД ҮЙЛДВЭРЛЭСЭН АВТОМАШИНЫ БОРЛУУЛАЛТ НЭМЭГДЖЭЭ

2022 оны 1-3 дугаар сард Хятад улс 6.48 сая авто машины үйлдвэрлэл, 6.51 сая ширхэг машин борлуулжээ. Энэ нь  өнгөрсөн оны мөн үеийнхээс хоёр хувмар нэмэгдэж, эхний улиралд Хятадын авто машины үйлдвэрлэл борлуулалт тогтвортой өссөн байна. 

Хятадын авто машины нийгэмлэгийн нарийн бичгийн даргын орлогч Чэн Шихуагийн танилцуулснаар "Гуравдугаар сард коронавирусийн дотоодын халдвар болон олон улсын геополитик, улс төрийн тогтворгүй байдлаас үүдэж авто машины үйлдвэрлэл борлуулалтад зохих нөлөө учруулсан байна. Үүнээс гадна цахилгаан батарейны түүхий эдийн үнэ өссөн нь аж ахуй нэгжүүдийн үйлдвэрлэлийн зардлыг өсгөж, олон компаниуд борлуулалтын үнээ нэмж, зах зээлийн борлуулалтад нөлөөлжээ. Үүнээс болж 3-р сарын авто машины үйлдвэрлэл борлуулалт урьдчилсан төсөөлөлдөө хүрч чадаагүй байна.

3-р сард Хятад улсын авто машины үйлдвэрлэл борлуулалт тус тус 2.24 сая, 2.23 сая ширхэгт хүрч, өнгөрсөн сарынхаас 23.4%, 28.4% -аар нэмэгдсэн боловч өнгөрсөн оны мөн үеийнхээс 9.1%, 11.7% -аар буурсан байна. 1-гээс 3-р саруудад шинэ эрчим хүчний тээврийн хэрэгслүүдийн үйлдвэрлэл борлуулалт тус тус 1.29 сая, 1.25 сая ширхэгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.4 дахинаар нэмэгджээ.