Баялаг бүтээгч
2022.04.13 14:59
3323
"БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ДЭМЖИХ ХОЛБОО"-НД "МӨНХ НОГООН МАНДАЛ" ХОРШОО ГИШҮҮНЭЭР ЭЛСЛЭЭ

Өнөөдөр (2022.04.13) "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо"-ны ерөнхийлөгч Ч.Даваабаяр "Мөнх ногоон мандал" хоршоо"-ны дарга Ц.Адъяаг хүлээн авч уулзан тус хоршоог "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо"-нд албан ёсоор бүртгэж үнэмлэх гардууллаа. Уулзалтаар цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. 2017 онд байгуулагдсан "Мөнх ногоон Мандал" хоршоо нь хүлэмжийн аж ахуй, төмс, хүнсний ногоо тариалалт, жимс жимсгэний аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг орон нутгийн үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгч юм.