Өнөөдөр өглөө 07.50 цагийн орчимд Хан-Уул дүүргийн “Буянт-Ухаа 2” хотхоны хажууд зам тээврийн ноцтой осол гарчээ. Тодруулбал, Prius маркын гурван машин, Land-200 автомашинтай мөргөлдсөн бөгөөд хүний амь эрсдээгүй талаар ТЦА-аас мэдээллээ. Эл хэргийг тус дүүргийн Замын цагдаагийн хэлтэст шалгаж байна. Ослын газарт шалгалтын ажиллагаа явагдаж байгаа бөгөөд хүний амь нас эрсдээгүй байна. Харин гэмтсэн иргэдийн гэмтлийн зэргийг тогтоохор эмнэлгийн байгууллагаас ажиллажээ.