БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ өчигдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарт зарим нэр бүхий компанийн газар ашиглах эрхийг цуцлах тухай албан бичиг хүргүүлжээ.
Иймд тус газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6-д "усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно" гэж заасны дагуу Усан парк байгуулахаар үйл ажиллагаа эхлүүлсэн гэх "Эм Энд Жи констракшн" ХХК-ны газар ашиглах эрхийг цуцлах тухай албан бичиг хүргүүлсэн байна.
Энэхүү газар усан парк барих нэрийдлээр газрын зөвшөөрлийг авсан ч барилгын ажил эхэлсэн. Иймээс анх ямар зориулалтаар авсан, тэр дагуу ашиглах хэрэгтэй гэх шаардлагыг зарим УИХ-ын гишүүд тавьж байгаа юм.