Усаар эмчлэх хэрэгтэй.
Бид бүгдийн мэдэх салон усыг ашиглан гоо сайханг бүтээдэг. Халуун, бүлээн усаар нүүрний арьсан дээр жин тавьж, массаж хийж өгөх хэрэгтэй. Тогтмол массаж хийж өгвөл хөгшрөлтийг удаашруулах мөн арьсыг нөхөн төлжүүлж, сэргээх боломжтой. Арьсанд ус дутагдвал батгаших нь их болдог.
Халуун усанд орохоос илүү бүлээн усанд орох нь тун сайн. Дараагаар нь усаа хүйтэн болговол арьсыг бүхэлд нь унжихаас сэргийлдэг.
Нүүрийн маск хий.
Дэлгүүрээс маск худалдан авах тун хэцүү өндөр үнэтэй. Найрлаганд юу агуулж байгааг ч мэддэггүй. Тэгвэл хөргөгчинд байгаа зөгийн бал, өндөг ашиглаад өөртөө маск хий. Арьсыг тэтгэж өгсөнөөр олон сөрөг үр дагаварууд арилах болно. Мөн жимсээр ч маск хийх боломжтой.
Гуужуулагч хэрэглэ.
Нүүрийн арьсаа гуужуулаад үлдээж болохгүй. Биеийг бүхэлд нь гуужуулж, тослох хэрэгтэй. Үүнийг долоо хоногт 3-4 удаа хийвэл арьсны “хадаас” арилаж зөөлөрдөг. Давс, сахарыг хэрэглэхдээ бага тунгаар хэрэглэх нь эрүүл мэндэд эерэгээр нөлөөлнө. Мөн оливийн тосыг хэрэглэж занших хэрэгтэй. Усандаа орохдоо цэцгийн ханд агуулсан хөөс хэрэглэвэл арьсыг гэрэлтсэн болгож өгнө.
Усны уур ба чийгшүүлэгч
Үнэтэй бүтээгдэхүүн авсан ч арьсанд өөрчлөлт орохгүй байна уу? Хавар цаг ойртоод хуурайшиж, хатаад байвал гэрийн нөхцөлд чийгшүүлж, толигор болгоно. Тэгэхээр буцалгасан, буцалаагүй ялгаагүй халуун бүлээн ус дотор гаа хийж найруулан ууранд нь чийгшүүлэх хэрэгтэй. Гаа арьсыг гэрэлтүүлж, гялалзуулдаг.