Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Улс төр
2022.04.17 14:13
5054
ГХЯ: Монголд биологийн лаборатори байгуулах тухай ярьсан гэдэг нь худал мэдээлэл

Гадаад харилцааны яамнаас мэдэгдэл гаргалаа.

Уг мэдэгдэлд "Сүүлийн үед ОХУ-ын зарим өндөр албан тушаалтан хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Украинд Оросын цэргийн тусгай ажиллагаа эхэлснээс хойш Америкийн тал Монгол Улстай холбогдож биологийн лаборатори байгуулах тухай яригдсан” гэх мэдээлэл хийх болсон.

Уг мэдээлэл нь бодит байдалд нийцэхгүй, ор үндэслэлгүй мэдээлэл болохыг албан ёсоор мэдэгдэж байна" гэжээ.