Өмнөговь аймагт хилийн бүс орчим эхээсээ төөрсөн хавтгайн ботго хилийн харуулын цэргийг дагаж давхиад салахгүй байжээ. Уг ботгыг ХЦ-ийн 0166 дугаар ангийн харуул отряддаа авчирч нэг цэрэгт хариуцуулан сүүгээр угжиж байна.
400 гаруй километрын цаадах хилийн орчмоор манааны цэрэг дагаж, хүн бараадсан ботго удахгүй өсөж торниод их говьдоо явах бизээ.