Б.Нарангоо
Ерөнхий редактор
Live
2022.04.18 13:28
18450
Б.Баатархүү: Өөрийгөө шатаасан 24 настай О гэгч жагсагч биш нь тодорхой байгаа

Өчигдөр Сүхбаатарын талбайд өөр дээрээ тусгай бодис асган шатааж, амиа егүүтгэхийг завдсан тохиолдол гарсан. Үүнтэй холбоотойгоор ЦЕГ-ын ХМТ-өөс мэдээлэл өглөө. ХМТ-ийн дарга Б.Баатархүү "Өчигдөр 19:35 минутанд Сүхбаатарын талбайд өөийгөө шатаалаа гэх дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн. Энэ дагуу СБД-ийн цагдаагийн 1-р хэлтэс хэргийн газар дээр ажилласан. Хохирогч 24 настай О гэгч байсан. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. ГССҮТ-ийн сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байгаа. Биеийн байдал хүнд байгаа иргэний талаарх нарийн мэдээлэл өгөх боломжгүй ч жагсагч биш гэдэг нь тодорхой  байгаа. Хувийн шалтгаан болон бусад мэдээлэл дээр тулгуурлан цагдаагийн байгууллага шалгана. Урьдчилсан байдлаар иргэн шатамхай бодис захаас авсан байх магадлалтай. Гэхдээ өөр дээрээ асгасан зүйл нь бензин биш шатамхай бодис " гэлээ.