Б.Нарангоо
Ерөнхий редактор
Гадаад мэдээ
2022.04.18 16:37
689
“Күнфү" цай буюу галуун хүзүүт гүцний ид шид

Галуун хүзүүт гүцтэй цай нь харахад энгийн, аягалахад амархан мэт боловч мэргэжлийн аягач л аягалдаг тусгай ур чадвар шаарддаг ажээ. Энэ нь ажил төрөл ярихаар ирсэн зочдын яриаг таслахгүйн тулд хүзүүг уртаар хийсэн гэдэг. Яван явсаар энэ нь үзүүлбэрийн шинжтэй тусгай урлаг болтлоо хөгжжээ. 

Аягач цайг аягалах үедээ гүцийг эргүүлэх нь бий. Энэ нь нэгдүгээрт үзүүлбэр, хоёрдугаарт гүцээ бүрэн эргүүлснээр цайг идээшүүлж, хандлах зорилготой юм байна. Энэ нь яваандаа күнфүгийн хөдөлгөөнөөр баяжуулснаар "Күнфү" цайны үзүүлбэр гэгдэх болжээ. Күнфү цайг аягалахдаа цайгаа асгахгүйн тулд гүцээ маш хурдан эргүүлж, шингэний төвөөс зугтах хүчийг ашиглан гүцэн дэх цайгаа нэг хэмнэлд байлгадаг байна.