Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Улс төр
2022.04.29 12:36
5160
УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүний БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ БОЛОМЖГҮЙ гэж үзлээ

Халдашгүй байдлын дэд хороо УИХ-ын дөрвөн гишүүнийг түдгэлзүүлэхээр Прокурорын байгууллагаас ирүүлсэн саналыг дэмжих боломжгүй гэдгийг мэдэгдлээ.

Халдашгүй байдлын дэд хорооны дарга Н.Энхболд: "Гишүүдээс ирүүлсэн мэдүүлэг, тайлбарыг тодруулах зүйлс байна. АТГ-аас гишүүдийг нэг удаа гэрчээр дуудаж уулзсан. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа зэргийг харгалзан үзээд нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг энэ удаад дэмжих боломжгүй байна.

Эцсийн эцэст бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ шийднэ. Гишүүдийг түдгэлзүүлэх асуудал прокуророос нууцын зэрэглэлтэй орж ирсэн учир тодорхой зүйл ярьх боломж хуулиараа бидэнд байхгүй" гэлээ.