Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2022.05.02 09:50
7388
Монгол сурагч Бүх Оросын олимпиадад III байр эзэлжээ
 
ОХУ-ын Гэгээрлийн яамны шийдвэрээр Бүх Оросын сурагчдын англи хэлний олимпиадыг 1998 оноос эхлэн жил бүр тогтмол явуулж иржээ. Энэ жилийн олимпиадын сүүлийн шатны шалгаруулалтыг Москвагийн улсын лингвистикийн их сургууль 4 дүгээр сарын 25-30-ны өдрүүдэд зохион байгуулж, Майн баярын өмнөх өдөр шагналтнуудаа зарлаж, Москва хотын Бабушкиний соёлын хүрээлэнд диплом гардуулсан байна.
 
 
ОХУ-ын Холбооны 85 субъектүүдээс хэдэн арван мянган сурагчид өрсөлдсөн англи хэлний олимпиадын 10 дугаар ангийн сурагчдын ангилалд Москва хотын Коньково дүүргийн 17 дугаар дунд сургуулийн сурагч Энхбатын Номулун 3 дугаар байр эзэлж, Бүх Оросын хэмжээнд англи хэлний мэдлэгээрээ үнэлэгджээ.