Б.Нарангоо
Ерөнхий редактор
Улс төрийн нам
2022.05.02 10:03
8570
Р.Амаржаргал: Үнэн зөв шударга сонгууль болсон бол С.Эрдэнээс өөр хүн АН-ын дарга болох байсан

Ардчилсан намын дарга тодруулах дотоод сунгаан өнгөрсөн жил зарлагдаж, Р.Амаржаргал, С.Эрдэнэ, Ц.Оюунгэрэл, Л.Гүндалай нарын хүмүүс өрсөлдсөн. Улмаар С.Эрдэнэ тэргүүлснээр АН-ын даргаар тодорч, Ерөнхийлөгчид нэр дэвшсэн юм. Ийнхүү АН хоёр хуваагдах эхлэл тавигдаж, өнөөдрийг хүртэл хоёр дарга, хоёр тамгатай дотоод асуудлаа шийдэж чадалгүй  талцсан хэвээр байгаа нь олон мянган сонгогч, гишүүдийнхээ итгэлийг алдахад хүргэж буй. Иймээс тухайн үед нэр дэвшиж байсан Р.Амаржаргал ийнхүү сошил хаягтаа жиргэж, дараах мэдэгдэл гаргаж байсныг дахин сануулъя.